МАН бүлэгтэй, бүлэггүй гэх маргааныг улс төрийн намууд гаргасаар байгаа билээ. Тэгвэл МАН-д бүлэг байгуулах боломжийг эрх баригч нам олгосон байна. Ингэхдээ бүлэг завсарлага авахдаа хугацаатай байна гэсэн болзол тавьж байгаа гэнэ. Тиймдээ ч энэ удаагийн ээлжит бус чуулганаар “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хүрээнд УИХ дахь намын бүлэг завсарлага авах асуудлыг хугацаатай болгох асуудлыг хэлэлцэх гэж байна. Тэгэхээр МАН бүлэгтэй болно, гэхдээ аливаа асуудалд завсарлага авахдаа хугацаатай байх юм.
Өнгөрсөн хугацаанд МАН олонх байсан бөгөөд тэд сөрөг хүчин буюу цөөнхдөө завсарлага авахыг нь хүлээн зөвшөөрч асуудалд хүлээцтэй хандаж байсан гэдгийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт өчигдөр хэлсэн юм.
Төрийн эрх баригчид ээлжилж нэгнээ шантаажлаад байвал төрийн хуулийн цоорхой багасах нь уу, ихсэх нь үү? Харж л сууя даа.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )