С.Ганбаатар: Эрүүл мэндийн салбарынхан намайг шүүхэд өгөөсэй

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 29

 Найман жилийн турш ордны гаднаас улс төр хийж олноо Үйлдвэрчний эвлэлийн хэмээн овоглогдох болсон С.Ганбаатар энэ жилийн УИХ-ын сонгуульд Дархан-Уул аймгаас бие даан нэр дэвшиж төр барилцах эрхийг олж авсан билээ. Тэрбээр одоо УИХ-ын бие даагчдын ахлагчаар ажиллаж байгаа төдийгүй УИХ-ын “Босоо гишүүн” гэх алдрыг хэдийнэ зүүгээд амжсан.  "Төрийнхөө сүлд, соёмбот далбааны өмнө ялхайтал сууж байгаад үг хэлдэг парламент Монгол Орос хоёроос өөр оронд байхгүй. Босч зогсоод үг хэлэх нь хүндлэлээс гадна хэрүүл хийдэггүй, сул үг хэрэглэдэггүй сайн талтай. Цаашид ч олон жил босч үг хэлнэ хэмээн бодож байгаа" гэсэн эрхэм гишүүн МАХН-ын генсек Н.Удвалыг Эрүүл мэндийн сайдаар томилогдсонд тун баяртай байгаа гэнэ. “Эрүүл мэндийн салбарын газар хэлтсийн дарга нар иргэдийнхээ эрүүл мэндийг бодохоосоо илүү аль тендерийн бичиг баримтыг аятайхан боловсруулж, хэнд өгөх вэ гэж бодож суудаг хүмүүс. Ингэж ярьсаны минь төлөө тэд намайг шүүхэд өгөөсэй. Харин Удвал сайд олон зөв өөрчлөлт хийнэ гэж итгэж байна” хэмээн  эрхэм гишүүн С.Ганбаатар үзэл бодлоо илэрхийлсэн байна.

Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top