Төрийн ордны Б танхимд яг одоо Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан болж байна. Хуралдаанаар “Виз олгох нөхцлийг хөнгөвчлөх тухай Монгол улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төсөл, Тусгай дэд хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцлээ.
Хуралдааны эхэнд гадаад улсад хөнгөлөлттэй зорчуулах зорилгоор Солонгос улс руу зорчих асуудлыг хөнгөвчлөх талаар хэлэлцсэн юм.
Дээрх асуудлаар талууд энэ оны тавдугаар сарын 23-ны өдөр ярилцаж, улмаар долдугаар сарын 31-ны өдөр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ. Хэрвээ энэхүү хуулийн төслийг дэмжвэл аль нэг талын нутаг дэвсгэрт 90 хүртэл хоногоор оршин суух, визийн хугацааг 1, 3, 5 жилийн хугацаатайгаар сунгах, 72 цагийн дотор хүртэл визгүй зорчих, дамжин өнгөрөх зэргээр хөнгөлөлт эдлэх юм байна. Харин 91 болон түүнээс дээших хугацаагаар зорчих бол одоо мөрдөгдөж байгаа хуулийг баримтлах ажээ.
Дашрамд дурьдахад манайхаас Солонгос руу жилд 43,000 иргэн, Солонгосоос манай улс руу 44,000 иргэн зорчдог ажээ. Энэ тоо жилд нэгээс хоёр мянгаар нэмэгдэж байгааг эх сурвалж баталлаа. Манай улсад байгаа гадаад иргэдийн мэдээллийг ГХЯ жилд хоёр удаа авдаг бөгөөд Солонгосын иргэд голчлон залилангийн хэрэгт холбогддог ажээ.
ГХЯ-ны ажлын хэсгийг тааруу ажилласан бөгөөд цаашид үйл ажиллагаандаа ихээхэн анхаарах хэрэгтэйг УИХ-ын гишүүн М.Батчимэг анхаарууллаа.
Гэхдээ энэхүү визийн асуудлыг хэлэлцэх нь процетурын хувьд алдаатай байгааг УИХ-ын гишүүн М.Батчимэг, Р.Гончигдорж нар онцлов. Тиймээс энэ асуудлыг хойшлуулах нь зүйтэй гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд хэлж, ажлын албаныханд анхааруулга өгсөн юм. Мөн УИХ-ын гишүүд энэхүү асуудлыг хуулийн дагуу дахин оруулж ирэх үндэслэлээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Гарын үсэг зурахаасаа өмнө байнгын хороогоор хэлэлцэх ёстой байсан ч гарын үсэг зурчихаад байнгын хороогоор орж байгаа нь процетурын алдаа болсон юм.
Өмнө нь ийм процетурын алдаа гарсныг буцааснаар зургаан сарын дараа эргэн байнгын хороогоор хэлэлцэж байсан түүхтэй юм.
Үүний дараагаар Тусгай хяналтын дэд хорооны даргын асуудлыг хэлэлцлээ. АН-аас Р.Гончигдорж гишүүний нэрийг оруулж ирэв. Түүнээс санал асуух гишүүн байгаагүй. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэхүү дэд хорооны даргаар ажиллах сонирхолтой байгаагаа асуулт асуух, тодруулга авах замаар илэрхийлсэн юм. Улмаар байнгын хорооны 11 гишүүний 100 хувийн саналаар УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийг Тусгай хяналтын дэд хорооны даргаар томилов.
А.Баярмаа
.
Сэтгэгдэл ( 2 )
I”m so glad that the inrentet allows free info like this!
I”m so glad that the inrentet allows free info like this!