Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дэд хорооны асуудлыг хэлэлцэв. Энэ удаагийн хуралд 17 гишүүн ирэх ёстойгоос 9 гишүүн оролцож, 52.9 хувийн ирцтэйгээр эхлэв.
Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргын асуудлыг хэлэлцсэн бөгөөд МАН-аас УИХ-ын гишүүн Ж.Эрдэнбатын нэрийг оруулж ирсэн юм. Түүнээс асуулт асуух болон санал хэлэх гишүүн байсангүй. Улмаар байнгын хорооны гишүүд 100 хувийн саналаар УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар батлав.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )