Чингэлтэй дүүргийн шүүхэд УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ МАХН-ын гишүүн Б.Батболд, М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нарт холбогдох хэргийн шүүх хурал болж байна. Уг шүүх хуралд шүүгчээр И.Ганбат, улсын яллагчаар Ц.Хашбаатар нар оролцож байгаа. Цагтаа эхэлсэн уг шүүх хурал дөнгөж сая завсарлаад байна. Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн 230.1 болон 245.1-ээр тус тус яллахаар төлөвлөөд байгаа юм.
Прокурорын талаас З.Баянсэлэнгэ нарыг прокурорын үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулсан, прокурорын биед халдсан мөн жагсаал цуглаан зөвшөөрөлгүй зохион байгуулсан гэх үндэслэлээр буруутгаад байгаа.
Шүүх хуралтай холбоотойгоор цагдаагийн хамгаалалт гарсан бөгөөд тун удахгүй шүүхийн шийдвэрийг унших гэж байна. Одоогийн байдлаар Чингэлтэй дүүргийн шүүхийн байрны гадна МАХН-ын гишүүд шүүхийн шийдвэрийг хүлээн сууж байна.
Бид шүүх хурлын талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )