УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болголоо

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 30

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, МАХН-ын гишүүд Б.Батболд, М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нарт холбогдох хэргийг шүүх хурал өчигдөр боллоо. Чингэлтэй дүүргийн шүүх хэргийг 4 цаг хэлэлцсэний эцэст З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болголоо. Улсын яллагчийн зүгээс 1.6 жилийнн хорих ял оноохоо дуулгаад байсан юм.

Тэднийг эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 245.1-д зааснаар буруутган шүүсэн.  Шүүх хуралд шүүгчээр И.Ганбат, Улсын яллагчаар Ц.Хасбаатар нар болон шүүгчдэгчдийн өмгөөлөгчид оролцлоо.

Хэргийг эргэн сөхвөл, өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын дундуур Н.Энхбаярын туслах Б.Тулгыг УМБЕГ-аас баривчилсан. Түүнийг саатуулсны дараа Б.Батболд, З.Баянсэлэнгэ, М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нарын хүмүүс түүнийг суллахыг шаардаж, нийслэлийн прокурорын газрын өмнө удаа дараа жагсаал зохион байгуулсан юм. Ингэхдээ прокурор О.Мөнхбаатарын биед халдсан хэмээн буруутгагдсан байдаг.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top