Монгол банкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж халаагаа Да.Ганболдод өгөх нь

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 30

 Монголбанкны ерөнхийлөгчөөр Да.Ганболд тодрох бололтой. Ардчилсан намынхны дунд ниссэн “бор шувуу"-ны жиргээгээр тэрээр эл албан тушаалд дэд ерөнхийлөгчийн албыг хашиж буй Н.Золжаргалын хамт яригдаж байсан ч эцсийн дүнд Да.Ганболдод эл суудлыг өгөхөөр шийджээ. Тэрээр нийслэлийн үйлдвэрлэл экологийн асуудал хариуцсан Засаг даргын орлогчоор ажиллан хотынхны "шүдний өвчин" болсон агаарын бохирдолтой тэмцэж явсан нэгэн. Тэгээд ч эдийн засагч мэргэжилтэй, намдаа тууштай зүтгэж, нөхдийнхөө дунд нэр хүндтэй түүнд Монголбанкны бодлогыг бариулж, Монгол Улсын мөнгөний авдрын түлхүүрийг атгуулахаар шийдсэн биз.

Өдгөө Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж буй Л.Пүрэвдоржийн хувьд Монгол Улсын эдийн засаг хямралтай байх үед зөв бодлого явуулан тогтворжуулсан хүний нэгхэмээн зарим эдийн засагч магтдаг. Ямартай ч, олон шилдэгэдийн засагчтай гэгддэгАН Монголбанкны ерөнхийлөгчийг сонгохын тулд багагүй мэтгэлцсэн аж. Хэрвээ Да.Ганболд Монголбанкны ерөнхийлөгч болбол дэд ерөнхийлөгч Н.Золжаргалтай гар нийлэн ажиллах нь гарцаагүй байх.

А.Алт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top