МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүх процесс ард түмний нүдэн дээр ил болсон. Гэвч ард түмэн дундаас шүүх эрх мэдэлтнүүдийн хэлсэн үг, хууль дүрмийг ойлгосон нь хэд бол? Прокуроруудын “Эрүүгийн хуулийн тэдийн тэд” гээд дуржигнатал уншсэн өгүүлбэрээс нэг ч үг ойлгоогүй нэгэн байж л байгаа. Тийм болохоор “Ийм л байх учиртай юм байна” гэсэн ойлголттойгоор өнгөрч, шүүх бүрэлдэхүүн ч ялын тогтоолоо уншсан билээ. Тэгвэл энэ хооронд эрүүгийн хуульд огт байгаагүй зүйл ангиар Н.Энхбаярыг яллачихсан гэх.
Түүнийг Эрүүгийн хуулийн 150.3-аар буруутган дөрвөн жилийн ял оноосон. Энэ зүйл ангид нь “Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсан бол” гэж заасан байна. Шууд хэлбэл Эрдэнэт үйлдвэрийн ганбөмбөлгийн хэрэгт түүнийг хариуцан ажиллах Наранхүү, “Улаанбаатар таймс”, “Өргөө” зочид буудлын асуудлыг зарж борлуулсан тухайн үеийн хотын захиргаа л хариуцлага үүрэхээр заагдсан гэсэн үг. Н.Энхбаярт холбоотой юм гэсэн нэг ч заалт байхгүй.
Н.Энхбаярыг яллаад байгаа 150.3 гэдэг зүйл ангийг 2008 онд Ц.Нямдорж өөрийн биеэр өөрчлөн “Албан тушаалын байдлаа урвуулж, эрх мэдлээ хэтрүүлж, бусдын эд хөрөнгийг авсан” гэдэг өгүүлбэрийг бүрэн хасчээ. Тэгэхээр Н.Энхбаярыг эрүүгийн хуульд огт байхгүй хуулиар ялласан болж таарч байна гэж эх сурвалж өгүүллээ.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )