УИХ-ын чуулганы өчигдөрийн ээлжит бус хуралдаанаас МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага авсан билээ. Тэдний завсарлага авах болсон шалтгаан нь Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг сайтар судлах байв. Улмаар УИХ-ын гишүүн Ц.Цолмонгоор ахлуулсан дөрвөн гишүүнтэй ажлын хэсэг байгуулан хууль судлах ажилдаа орсон байна. Одоо бүлгийн хуралдаанаар ажлын хэсгийн тайлан сонсож байгаа гэнэ. Үүний дараагаар бүлгийн завсарлага дуусгах эсэхээ шийдэх ажээ.
Бид бүлгийн хуралдааны талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )