Төрийн өндөрлөгүүд зарим сургуулиудын нээлтэд оролцоно

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 31

Энэ жил Есдүгээр сарын 1 маргааш буюу бямба гаригт тохиож ЕБС-иуд 09.00 цагт нээлтээ хийхээр болсон билээ. Харин хичээл ирэх даваа гаригт эхлэх юм. Тэгвэл төрийн өндөрлөгүүд маргааш зарим сургуулийн нээлтэд оролцохоор болжээ.

Тухайлбал, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр 09:00 цагт нийслэлийн 2-р дунд сургууль, 11:00 цагаас СЭЗДС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцох ажээ.

Мөн жил бүрийн хичээлийн шинэ жилийн нээлтэд Төрийн гурван өндөрлөг оролцдог уламжлалтай. Үүний дагуу Ерөнхий сайд Н.Алтанхуяг Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн, УИХ-ын дарга З.Энхболд 84 дүгээр сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд  тус тус оролцох юм байна. Одоогоор Ерөнхийлөгчийн зочлох сургууль тодорхойгүй байгаа ч Монголын үндэсний боловсрол суваг  телевизээр эхний хичээлээ Иргэний боловрол сэдвийн дор орон даяар эхлүүлэх юм.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top