Шударга ёс бүлэг Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөлд нухацтай хандах үүднээс завсаралга аваад байсан билээ. Тэгвэл энэ талаар болон 2012 оны төсвийн тодотголын асуудлаар дөнгөж сая бүлгийн хуралдаанаар ярилцсан байна.
Эхний асуудлын талаар бүлгийн дарга Н.Батцэрэг: “Өнөөдрийн хэтэрхий улс төржсөн энэ үед орон нутагт улс төрийн намын ач холбогдлыг хөдөө өндөрт өргөх гээд байгаа нь алдаатай. Мал аж ахуй давамгайлсан газарт улс төрийн нам, тэр тусмаа жагсаалтаар нэр дэвшүүлдэг нь алдаатай. Аймаг, сум, дүүргийн ИТХ-ыг УИХ-тай адилтгах нь алдаатай. Нутгийн өөрөө удирдах байгууллагын удирдлагыг сонгохдоо улс төр, намаас ангид зохион байгуулъя” гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
Харин хоёр дахь асуудал болох 2012 оны төсвийн тодотголын талаар “ Эвслээс Сангийн сайд ажиллаж байгаа энэ үед Монгол улсын санхүүгийн байдал ямар байгааг бүлгийн гишүүд дууллаа. Улсын төсвийн алдагдал таван хувь хүрч байгаа нь санаа ихээхэн зовоож байна. Тиймээс ямар нэгэн эх үүсвэргүйгээр нэмэлт зардал гаргахгүй байх, зарим асуудлыг хугацаанд нь төсвийн тодотголоор хийх нь зүйтэй гэж үзсэн байна. Улмаар намырн чуулганаар 2013 оны төсвийг эрүүлжүүлэхэд анхаарна” гэдгийг бүлгийн дарга онцолсон юм.
“Өнөөдөр 15:00 цагт УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах төлөвтэй байгаа. Бид Орон нутгийн сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг байнгын хороо, чуулганаар ярилцаж, санал хурааж асуудлаа шийдвэрлүүлнэ. Тэгэхээр өнөөдөр үдээс хойш чуулган хуралдсан тохиолдолд суухгүй” гэдгийг бүлгийн дарга мөн онцоллоо.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )