Н.Энхбаярыг аврахаар жагсана гэв

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 31

Өнөөдөр 14 цагаас 15 цагийн хооронд Сүхбаатарын талбайд “Ард түмний ерөнхийлөгчөө аваръя” оюутан залуусын жагсаал болох гэнэ. Жагсаалд нийтдээ 50 орчим оюутан залуучууд оролцох бөгөөд МАХН-ын дарга, Монгол Улсын гуравдахь ерөнхийлөгч Н.Энхбаярыг аврах аянд хүмүүсийг нэгдэхийг уриалж гарынх нь дардасыг авах ажлыг хийх юм байна. МАХН-ын дэргэдэх “Шударга ёсны хувьсгалт үндэсний нэгдсэн оюутны холбоо”-оос зохион байгуулж буй тус аяныг дэмжиж УИХ-ын гишүүн, шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн Сангийн сайд Ч.Улаан, Эрүүл мэндийн сайд Н.Удвал зэрэг 100 гаруй хүн гарынхаа хээг даржээ.  

А.Алт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top