Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярт шүүхээс ял өгснөөс эхлэн шүүхийн шийдвэр хууль бус, улс төрийн хэлмэгдүүлэл байсныг дурдаж, түүнийг суллуулах ажлуудыг МАХН-ынхан хийж байгаа. Үүний нэг нь Монгол Улсын Гуравдах Ерөнхийлөгч Н.Энхбаярыг хилс хэргээс аврах ард түмний гарын үсэг аян юм. 2012-08-24-ны өдрөөс эхэлсэн тус аяныг 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт эхлүүлээд байгаа бөгөөд Улаанбаатар хотод 5000 хүн, орон нутагт 5000 орчим хүн нийтдээ 10 мянган хүн нэгдэж байгаагаа илэрхийлж гарынхаа үсгийг зуржээ. Аян ирэх сарын 10-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд аяны хүрээнд цугларсан нийт гарын үсгийг нэгтгэж төрийн өндөрлөгүүдэд захидлын хамт хүргүүлнэ хэмээн тус аяныг хэрэгжүүлж буй иргэн Д.Энхболд мэдэгдлээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )