Есдүгээр сарын 1-нд Ерөнхийлөгч хичээл заана

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 31

Жил бүрийн 9 дүгээр сарын 1-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Монголын Үндэсний олон нийтийн телевиз, радиогоор теле хичээл заадаг уламжлалтай билээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч 2009 онд “Дэлхийн дулаарал ба Монгол”, 2010 онд “Монголын бахархал”, 2011 онд “Монголын сайхан орноор” зэрэг хичээлүүд зааж нийт хүүхэд багачууд, сургачид, залуустаа эх орныхоо өв их уламжлал, түүх соёлоо дээдэлсэн, байгаль дэлхийгээ хайрласан зөв сайн хүн болон хүмүүжих тухай өөрийн бодлоо хуваалцсан юм.

Энэ удаагийн буюу 2012-2013 оны хичээлийн шинэ жилийн эхний өдөр буюу 9 дүгээр сарын 1-ний 10.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч цэнхэр дэлгэцээр “Хүн болох багаасаа” сэдэвт хичээл заах юм. 

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top