УИХ-ын гишүүдэд цаг авч өгье

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 31

 

Төрийн ордонд аливаа үйл ажиллагаа цагтаа эхэлнэ гэдэг бараг л байхгүй боллоо.  Үүний хамгийн сүүлийн жишээ яг одоо болж байна.  Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган 15:00 цагт эхлэх байсан ч 16:00 цаг болон хойшилсон юм.  Тэгвэл 16:00 цагт эхлэх ёстой УИХ-ын ээлжит бус чуулган одоо болтол эхлээгүй байна.  

УИХ-ын гишүүд албан өрөөндөө болон бугуйндаа цаггүй болохоор цагийн баримжаа алддаг бололтой. Тиймээс  алдагдалтай ч гэсэн төсвөөсөө бүх ард түмний саналаар  УИХ-ын өрөөнд нэг, гишүүдэд болон тэдгээрийн туслахуудад Монголын ард түмнээс гэсэн бичиг бүхий цаг авч өгөх санаачилга гаргаж байна.

Төрийн түшээдэд цаг авч өгснөөр төрийн ажил цагтаа эхэлдэг болж,  шөнө оройгоор хууль баталдаг  зарим нэг жишиг халагдахаас эхлээд олон давуу талтай юм.


А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top