Жил бүрийн 9-р сарын 1-нд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын үндэсний олон нийтийн радио, телевизээр хичээл заахаар болсон билээ.
Энэ удаагийн буюу 2012-2013 оны хичээлийн шинэ жилийн эхний өдөр буюу 9 дүгээр сарын 1-ний 10.00 цагаас Монгол улсын Ерөнхийлөгч “Хүн болох багаасаа” сэдэвт хичээл зааж байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 онд “Дэлхийн дулаарал ба Монгол”, 2010 онд “Монголын бахархал”, 2011 онд “Монголын сайхан орноор” сэдэвт теле хичээл зааж нийт хүүхэд багачууд, сурагчид, залуустаа эх орныхоо өв их уламжлал, түүх соёлоо дээдэлсэн, байгаль дэлхийгээ хайрласан, зөв, сайн хүн болон хүмүүжих тухай өөрийн бодлоо хуваалцаж байсан юм.
Харин Монгол улс даяар ЕБС-иуд хичээлийн шинэ жилийн нээлтээ 09.00 цагт нэгэн зэрэг зэрэг эхлэх гэж байна.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )