Өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболд Баянзүрх дүүргийн хошой тэргүүний 84-р сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож сурагч багш нарт амжилт хүслээ. Мөн нээлтэд Баянзүрх дүүргээс УИХ-д нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батзандан, дүүргийн засаг дарга Б.Батзориг, БСШУ-ны яамны дэд сайд Б.Ундармаа нар оролцсон юм. Нийслэлийн 84-р сургууль хүүхдэд ээлтэй сургалтын таатай орчинг бүрдүүлж, сургуулийн амьдралд эцэг эхчүүдийг өргөнөөр татан оролцуулж хамтран ажиллахын зэрэгцээ ямагт багш, сурагчдын хөгжил, хүүхдийн төлөвшилд анхаарч ажилладаг байна. “Жинхэнэ шинэ монгол” –иргэд бий болгохыг зорилгоо болгосон тус сургууль монголын анхны цахим сургалттай сургууль гэдгээрээ онцлогтой юм.
А.Алт
Сэтгэгдэл ( 0 )