Төсвийн ерөнхийлөн захирагч нарын энэ оны худалдан авах ажиллагааны хоёрдугаар улирлын дүнг Сангийн сайд Ч.Улаан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Цаашид энэ оны төлөвлөгөөнд багтсан арга хэмжээг хугацаа алдалгүй бүрэн хэрэгжүүлэхэд анхаарч, тендер шалгаруулалт эхлээгүй байгаа бол гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж, ажлыг нь нэн даруй эхлүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав.
Тайлангаас үзвэл энэ онд улсын хэмжээнд 3400 тендер зарлагдахаас 2749 нь зарлагдаж, 2100 нь гүйцэтгэгчтэй гэрээ байгуулжээ. Тендер шалгаруулалтыг дүгнэж дуусган гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж, ажлыг нь эхлүүлсэн байх үүрэг, даалгаврын биелэлт 62 хувьтай байна.
Иймд төсвийн ерөнхийлөн захирагч нарт ажлаа эрчимжүүлж, өөрт болон харьяа байгууллагуудын 2012 оны худалдан авах ажиллагааг цаг алдалгүй шуурхай зохион байгуулахыг үүрэг болгов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )