Өнөөдөр ажлын хэсгүүд хуралдана

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 03

 

Өнөөдөр төрийн ордон намуудын бүлгийн болон ажлын хэсгийн хуралдаантай юм. Тухайлбал өнөөдөр АН, МАН, “Шударга ёс” эвслийн бүлгүүд хуралдах бөгөөд хуралдааны мэдээллийг бид шуурхай хүргэх болно.  Үүний дараагаар аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн хуралдаан 13.30 цагаас “А” танхимд болох бол  Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийн талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 13.30 цагаас “Б” танхимд тус тус хуралдах гэж байна.  

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top