Монгол Улсын Засгийн газрын урилгаар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн Дай Бингуо 2012 оны 8 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд Монгол Улсад албан айлчилал хийв. Айлчлалынүеэр ноён Дай Бингуо БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 50.00 сая юаний буцалтгүй тусламж олгох болсныг албан ёсоор мэдэгдсэн байна.
Хоёр Засгийн газрын хооронд хийгдэх тус буцалтгүй тусламжийг баталгаажуулахаар Засгийн газар хоорондын Солилцох захидал үйлдэж Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Улаан, БНХАУ-ын Засгийн газрыг төлөөлж БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ван Шао Лун нар Сангийн яаманд өнөөдөр 16.00 цагт буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурахаар боллоо.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )