УИХ дахь Эмэгтэйчүүдийн бүлгийн дарга Л.Эрдэнэчимэгийг “Монос”-ын гэх тодотголоор нь хүмүүс андахгүй. Тэрээр англи, орос, болгар хэлтэй бөгөөд дуурийн дууг шаггүй сайн дуулдаг нэгэн. “Монос”-ын гэж овоглуултлаа хатуу ширүүн бүхнийг даван туулсаар эмийн сүлжээ дэлгүүрээ нээж байсан энэ дайчин эмэгтэйн хобби бол аяга цуглуулах.
Хүмүүсийн зан авир, хөдөлмөрийн бүтээмжээр нь өглөө эрт ажиллах дуртайг “болжмор”, оройн цагаар ажиллахдаа үр дүн сайтайг “шар шувуу” гэж хоёр ангилдаг.
Л.Эрдэнэчимэг өглөө эртлэн босч алба амины ажлаа амжуулдаг зуршилтай бөгөөд эртэч зангаа “болжмор”-ын төрөлд хамааруулдаг гэнэ.
Н.Цэнгэл
Сэтгэгдэл ( 0 )