Өчигдөр МАХН-ын төв байр цагаан ордонд МАХН-ын нарийн бичгийн дарга нарын хуралдаан болжээ. Хуралдаанаар ойрын хугацаанд бүсийн чуулга уулзалтыг яаралтай зохион байгуулж орон нутгийн сонгуульд нэр дэвших хүмүүсийг тодруулахаар болсон байна.
МАХН-ын Зүүн бүсийн чуулга уулзалт Дорнод аймгийн Чойбалсан хот , говийн бүсийн чуулга уулзалт Дорноговь аймгийн Сайншанд хот , төвийн бүсийн чуулга уулзалт Дархан хотод, хангайн бүсийн чуулга уулзалт Архангай аймгийн Цэцэрлэг суманд, баруун бүсийн чуулга уулзалт Ховд хотод энэ сарын 9-ний өдөр нэгэн зэрэг болохоор товлогдоод байгаа юм байна. Харин үүний дараа нийслэлийн бүсийн хуралдаан 9-р сарын 16-нд болохоор товлогджээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )