УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан МАН-ын бүлгийн хурлын талаар мэдээлэв. Бүлгийн хуралдаанаар Орон нутгийн сонгууль, Төсвийн тодотгол, Төрийн албаны хуулийг нийтийн алба болгох талаар ярилцсан байна. МАН-ын хувьд орон нутгийн сонгуулийг улс төржүүлэх нь буруу. Тиймээс МАХН-МҮАН-ын “Шударга ёс” бүлэгтэй байр суурь нэг байгаа гэв. Тиймээс хамтарсан ажлын хэс эг байгуулсан. Чуулган дээр хамтарсан байр сууриа илэрхийлнэ гэв. Харин төсвийн хувьд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөгийн үлдэгдлийг өгөх нь зүйтэй гэж үзэж байгааг МАН-ын төлөөлөл илэрхийлэв. Харин халамжийг хэт хавтгайруулахгүй гэдгээ онцоллоо. Үүний тулд төсвийн орлогын эх үүсвэр болон хямралын үеийн төсвийн төслийг хийхээр ажлын хэсэг байгуулжээ. Уг ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Л.Энх-Амгалан нар багтсан гэнэ.
Харин Төрийн албаны хуулийг нийтийн алба болгох тал дээр МАН-ын гишүүд чуулган дээр байр сууриа илэрхийлнэ гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )