Ерөнхийлөгч 2009 онд “Дэлхийн дулаарал ба Монгол”, 2010 онд “Монголын бахархал”, 2011 онд “Монголын сайхан орноор” зэрэг хичээлийг зааж байсан бол энэ жилийн хичээлийг “Хүн болох багаасаа” сэдвээр өрнүүлсэн юм.
Энэ удаагийн хичээл өмнөх жилүүдийнхээс өвөрмөц онцлогтой болов. Тухайлбал Монгол түмний уламжлалт сурган хүмүүжүүлэх арга зүй хийгээд утга тансаг, агуулга уужим ардын зүйр үгсийн дээжис, нүүдэлчдийн билиг ухааны тухай таниулж, хэрхэн тусч хичээнгүй, үнэнч шударга, хөдөлмөрч нямбай хүн болох тухай өөрийн бодлоо хуваалцсан юм.
Аливаа хүн бие, хэл, сэтгэлийн сайхныг мөрдлөг болгож амьдралдаа хэрэгжүүлж чадвал бусдын бахархалыг төрүүлсэн, эх орондоо эрдэнэ болсон сайн хүн болж болох тухай Ерөнхийлөгч хүүхдүүдэд захив.
Ийнхүү Ерөнхийлөгч “Улсын сайн хүнээсээ, хүний сайн хүүхдээсээ” хэмээх зүйр үгийг шинээр хэлж, хүүхэд багачууддаа, мөн залуу үедээ хандан илүү их хичээж, илүү ихийг шамдан сурч, “ахаа алд хүндлэн, дүүгээ дэлэм дээдэлсэн” илүү сайн хүн болохыг чармайн суралцахыг зөвлөсөн юм. \
Сэтгэгдэл ( 0 )