Индонезийн Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдоёоно Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар манай улсад албан ёсны айлчлах хийх гэж байна.
Түүний айлчлал маргааш эхлэх бөгөөд энэ сарын 7-ныг дуустал үргэлжлэх аж. Тэрбээр энэ үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой албан ёсны хэлэлцээ хийх юм. Мөн айлчлалын үеэр хоёр тал Монгол, Индонезийн харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт идэвхижүүлэх асуудлыг хэлэлцэж, хөдөө аж ахуй, соёл зэрэг зарим салбарт хамтран ажиллах тухай баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөжээ.
Түүнчлэн хоёр тал бүс нутаг, олон улсын тавцанд хамтран ажиллах, харилцан сонирхсон асуудлаар санал солилцож, байр сууриа илэрхийлэх юм байна. Индонезийн Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдоёоно айлчлалынхаа үеэр Иргэний танхимд зочилж үг хэлэх ажээ.
Х.Даваа
Сэтгэгдэл ( 0 )