БШУ-ны сайд Л.Гантөмөр Төрийн ордонд уулзалт хийнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 04

Өнөөдөр БШУ-ны сайд Л.Гантөмөр Төрийн ордонд 16.00 цагт Австралийн парламентийн төлөөллийг хүлээн авч уулзахаар болжээ.

Уулзалтаар СБД-ийн 45-р сургууль Австрали улсын сургуультай шефийн холбоо тогтоох болсонтой холбоотой мэдээлэл өгөх юм. Мөн Австралид ажиллаж, амьдарч буй Монгол уран бүтээлчдийн бүтээлийг СУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны зүүн талын хананд байрлуулж олны хүртээл болгох талаар ярилцах юм.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top