УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагаас хуралдахаар болсон юм.
Тус хуралдаанаар аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Орон нутгийн сонгуулийн тухай хууль хүчингүйд тооцох тухай хуулийн болон Улсын их хурлын тогтоолын төслийг хэлэлцэхээр болжээ. Үүнээс гадна Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Мөн Монгол улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөөд байгаа аж.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )