Н.Энхбаярын эрүүл мэндийн асуудлаар хуралдана

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 04

 

Өнөөдөр 14 цагаас МАХН-ын дарга, Монгол улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг эмчлэгч эмч нарын нэгдсэн зөвлөгөөн болох гэж байна. Зөвлөгөөнийг клиникийн нэгдсэн хоёрдугаар эмнэлгийн эмч доктор Г.Баясгалан ахлах ажээ. Зөвлөгөөнөөр МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн өнөөгийн байдал, түүний биед хийсэн шинжилгээнүүдийн хариуны талаар хэлэлцэж оношийг тогтоох бөгөөд эмчилгээг Монголд хийх боломж байгаа эсэх хэрвээ байхгүй бол гадны ямар улсад эмчлүүлэх талаар хэлэлцэх юм байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top