МАН эсэргүүцсэн ч Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэхээр боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 04

 

УИХ-ын ээлжит бус чуулганаар Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байна.  Хуулийг  МАН-ынхан эсэргүүцсэн бол  УИХ-ын гишүүн Р.Бурмаа дэмжүүлэх гэж “гөрдөв”.  Харин бие даан нэр дэвшигчид болон ИЗНН, “Шударга ёс” эвслийн гишүүд дуугүй суусан юм. Улмаар  Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хууль хүчингүйд тооцох тухай хуулийн болон Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг  хэлэлцэх нь эсэх дээр санал хураасан юм. Санал хураалтад 60 гишүүн оролцсноос  36 гишүүн буюу  60 хувь нь дэмжсэн болохоор Байнгын хороогоор хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.

 Бид энэ хуулийн эерэг, сөрөг талыг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Р.Бурмаа нараас  тодруулан  Дуэль булангаараа хүргэх болно.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top