Ард түмний ерөнхийлөгчөө аваръя жагсаал болно

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 04

Өнөөдөр 14 цагаас Сүхбаатарын талбайд “Ард түмний ерөнхийлөгчөө аваръя” чимээгүй жагсаал болно. Жагсаалыг МАХН-ын дэргэдэх “Шударга ёсны хувьсгалт үндэсний нэгдсэн оюутны холбоо”-оос санаачлан зохион байгуулж байгаа юм. Жагсаалд нийтдээ 20 гаруй оюутан залуучууд оролцох бөгөөд Монгол улсын гуравдах ерөнхийлөгч Н.Энхбаярыг аврах аян хүмүүсийг нэгдэхийг уриалж дэмжиж буй хүмүүсээс гарын үсгийг нь цуглуулах аж.  Жагсаалыг ямар учраас зохион байгуулах болсон талаар тус оюутны холбооны тэргүүн Д.Мөнхтөрөөс тодруулахад  “Н.Энхбаяр даргыг зарим Монгол улс төрчид шууд ард түмний нүдэн дээр хөнөөж чадахгүй учир ямар ч хамаагүй аргаар хуурамч ял тулган ард түмнээс холдуулах, шоронд хорих  замаар дэмжигчидээс нь хөндийрүүлэх, цаашлаад бие эрүүл мэнд нь гэнэт муудсан тохиолдолд яаралтай тусламж авах бололцоо өгөхгүй байхаар санаархаж байна. Тиймээс элэг нэгт Монгол хүнээ бид өмөөрөн түүний эх орон, ард түмнийхээ төлөө хийсэн  Мянганы зам, Их орын асуудал, Үдийн цай хөтөлбөр , Миний паспорт аян, Бурхан багшийн сэрэг дүрийг залах гэх мэт болон бусад түүний Монголын ард түмэнд зориулсан бүхний төлөө түүнийг улс төрийн хилс хэрэгт гүтгүүлээд байгаа энэ үед шударга ёсны төлөө энэхүү аяныг санаачилж байна” гэсэн юм.

А.Алт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top