МАХН-ын дарга Н.Энхбаярын бие эмнэлэгт хэвтсэнээсээ хойш улам дордож хэвтэрт орсон байна. Түүний энэ байдлыг харгалзан эмнэлгийн зүгээс сахиуртай байхыг зөвшөөрчээ. Өнгөрсөн амралтын өдөр түүнийг гэргий О.Цолмон сахисан байна.
Өнөөдрийн байдлаар Н.Энхбаярын хуйх, өвдөгний хэсэг мэдээгүйжсэн тул мэдрэлийн гаралтай эмчилгээ хийж эхлэхээр болжээ. Н.Энхбаярын ухаан санаа саруул хэдий ч биеэ даах чадваргүй болж сульдсан аж.
Түүнийг өдөрт нэгээс хоёр хүнтэй уулзахыг зөвшөөрсөн гэнэ. Энэ “виза”-г гэр бүлийнхэн нь эдэлж байгаа бол намынх нь “харлаж” байгаа ажээ. Өөрөөр хэлбэл намынх нь гишүүд дэмжигчид түүнтэй уулзахдаа цонхны наана цааанаас харьцдаг байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )