Нийгмийн даатгалын талаар байнгын хороогоор хэлэлцэхээр боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 04

 

Дөнгөж сая УИХ-ын ээлжит бус хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар хуралдлаа. Тус асуудлыг байнгын хороогоор хэлэлцэх эсэх дээр санал хураасан юм. Хуралдаанд 71 гишүүн суух ёстойгоос дээрх хуулийн төслийн санал хураалтад 40 гишүүн оролцсон. Улмаар 27 гишүүн буюу 58,7 хувийн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Одоо УИХ-ын чуулганаар  ажилласан жил, тэтгэврийн даатгалын  шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top