Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн олгоно

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 04

 

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн олгох талаар яг одоо УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж байна. Энэ хуулийн зорилт нь өөрөөс үл хамаарах шалтгаанаар 1990-1995 оны хооронд ажил хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэний ажилласан жил нь тасарсан хугацааг ажилласнаар нөхөн тооцох, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэний даатгуулагч өөрөө төлөх 10 хувийг тухайн онуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлүүлэн ниймийн даатгалын шимтгэлээ төлсөнд тооцуулах асуудалтай холбогдсон харилцааг  зохицуулахад оршиж байгаа ажээ.  

Өөрөөр хэлбэл зах зээлийн шилжилтийн үед үйлдвэрүүд дампуурч 300,000 гаруй иргэн ажил эрхлэх боломжгүй болсон юм. Энэ мэтээр цөөнгүй иргэн нийгмийн даатгалаа тасалдуулсан тул энэ асуудлыг байнгын хороогоор хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна. Одоо чуулганаар 2012 оны төсвийн тодотголын талаар ярилцаж байна.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top