Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан хойшиллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 05

 

Өнөөдөр өглөө 8:30 цагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан болох байсан ч маргааш болтол хойшлов.

Энэ удаагийн байнгын хороогоор Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, дэд хорооны даргыг сонгох талаар  хэлэлцэх байсан юм.  

Яг одоо Хууль зүйн байнгын хороо хуралдах гэж байна.  Хуралдаанаар шүүх байгуулах, Ерөнхийлөгчийн тавьсан хориг болон Төсвийн тодотголын зарим асуудлыг хэлэлцэх юм.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top