Төрийн ордонд “гэнэтийн” үйл явдлуудаар дүүрэн байна. Тодруулбал УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өнөөдөр 12:00 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр боллоо. Тэрбээр Оюутолгойн асуудлаар мэдээлэл хийхээр төлөвлөөд байгаа ажээ.
Мөн Төрийн ордоны Иргэний танхимд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Иргэний танхимд "Шууд ардчилал-Иргэний оролцоо" Үндэсний сургалт болох гэж байгаатай холбогдуулан хэвлэлийн хурал болох гэж байна. Энэ хуралтай зэрэгцэн Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг орон нутгийн удирдлагуудтай видео хурал хийхээр болсон байна.
Үүний дараа УИХ-ын дарга Ү.Энхболд 14:00 цагаас Францын элчин сайдыг хүлээн авч уулзахаар боллоо. Бид энэ талаар шуурхай мэдээлэх болно.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )