Намуудын завсарлага хугацаатай болно

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 05

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дэгийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт болон төсвийн тодотголын талаар хэлэлцэв. Хуралдааны эхэнд УИХ-ын дэгийн тухайн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Өөрөөр хэлбэл хэлэлцүүлгээр гишүүд санал хэлэхгүй зөвхөн асуулт асуух дэгтэй. Дэгийн дагуу УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Дэмбэрэл, Ж.Энхбаяр нар асуулт асуусан.  

Энэ асуудлаар УИХ-ын чуулганаар хэлэлцэх бөгөөд намуудын завсарлага авах хугацаа нь ажлын таван өдөр байх юм байна. Энэ нь төрийн ажлыг цалгардуулахгүй байхад тохирсон хугацаа гэдгийг хууль санаачлагчид  хэлсэн юм.  

Яг одоо байнгын хорооны хуралдаанаар 2012 оны төсвийн тодотголын асуудлаар хэлэлцэж байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top