Засгийн газрын 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн ээлжит бус хуралдаанаас яамдын Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчдийг томиллоо.
Энэ дагуу :
- Жамсрангийн Батболд – Байгаль орчин, ногоон хөгжлийн яам
- Жигжиддашийн Баярцэцэг – Хууль зүйн яамны
- Равжихын Эрдэнэбүрэн – Барилга, хот байгуулалтын яамны
- Шагдарсүрэнгийн Булга-Эрдэнэ – Боловсрол, шинжлэх ухааны яамны
- Баасандоржийн Батзаяа – Зам, тээврийн яамны
- Пүрэвийн Алтангэрэл – Соёл, спорт, аялал жуулчлалын яамны
- Рэнцэндоогийн Жигжид – Уул уурхайн яамны
- Хадбаатарын Золжаргал – Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны
- Баасанжавын Ганцэцэг – Хөдөлмөрийн яамны
- Баасанжавын Отгонжаргал – Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны
- Бэгзсүрэнгийн Шинэбаатар – Эдийн засгийн хөгжлийн яамны
- Даваадоржийн Дэлгэрцогт – Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг тус тус түр орлон гүйцэтгэхээр боллоо.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг томилогдсон хүмүүсийг хариуцсан ажилдаа эзэн болохыг захиж, амжилт хүслээ.
Сэтгэгдэл ( 0 )