Засгийн газрын 09 дүгээр сарын 03-ны өдрийн ээлжит бус хуралдаанаас Лувсандагвын Амарсанааг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.
Мэргэжлийн байгууллагын албан ёсны зөвлөмжийг хэрэгжүүлээгүйгээс Иргэний шинэчилсэн бүртгэлийн “Хүний биеийн давхцахгүй өгөгдлийн мэдээллийн сан”-гийн программ гэмтэж, мэдээллийн бүрэн бүтэн байдал алдагдсан хэрэг гарсан юм. Энэ нь Л.Амарсанаа үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсантай холбоотой гэж Засгийн газар үзсэн байна.
Бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Цэсэнгийн Пүрэвдоржийг томилж, Бүртгэлийн хяналтын ерөнхий байцаагчийн эрх олгожээ.
Сэтгэгдэл ( 0 )