Музейн үзмэрийн ангилал бий болголоо

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 06

Улсын чанартай музейн сан хөмрөгт хадгалагдаж буй үзмэрийн хамгаалалтыг сайжруулах зорилгоор ”Музейн үзмэрийн ангилал”-ыг бий болгосон Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын тушаал гарлаа. Үзмэр гэсэн ерөнхий нэр томъёонд багтаж ирсэн үзмэрүүдийг гурав ангилж, тухайлбал, хосгүй үнэт үзмэр буюу музейн брэндийг дотоод, гадаадын үзэсгэлэнд аваачихгүй, тусад нь тасалгаанд байрлуулж, зочид зорьж ирж үздэг байхыг чухалчилсан байна. Сайдын тушаалаар “Музейн брэнд”, “хэврэг”, “үзэсгэлэнд гаргах боломжтой” гэхчэн ангилж, ангилал дотор нь мөн хязгаарлалт хийжээ. Улс, аймгийн чанартай музейн захирал нарт үзмэрийн ангиллыг музейдээ хэрэгжүүлж ажиллахыг Ц.Оюунгэрэл сайд үүрэг болгожээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top