Шинэчлэлийн Засгийн газар иргэдийн саналыг сар бүр сонсоно

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 06

 

Засгийн газрын хэрэг эрхлэх газраас дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Ерөнхий сайдын санаачилгаар шинэчлэлийн Засгийн газар сар бүрийн хоёр дахь долоо хоногийн хоёр дахь өдрийн 14:00 цагт иргэд болон аж ахуйн нэгжүүдийн дуу хоолойг сонсох зорилгоор “Шинэчлэлээр шийдье-222” уулзалтыг зохион байгуулахаар боллоо. Эхний уулзалт энэ сарын 11-ний өдөр Төрийн ордонд болох бөгөөд 800 орчим иргэн оролцох ажээ. Оролцогчдод урилга явуулах ажиллагаанд Ерөнхий сайд гар бие оролцож байгаа гэнэ.  

Анхны уулзалтаар төрийн байгууллагын хүнд суртлыг арилгах, авлига хээл хахуультай тэмцэх  асуудлыг хэлэлцэх бөгөөд эндээсээ санал дүгнэлтийг нэгтгэн ажил хэрэг болгох юм байна.

Сар бүр болох энэ уулзалтаар нэг асуудлыг шийдэх бөгөөд Засгийн газар нийт 45 асуудлыг шиийдвэрлэхээр төлөвлөөд байгаа ажээ.   

Хурлын сэдвийг өмнөх сар бүрийн гурав дахь долоо хоногт зарлаж, тухайн сэдвээр санал, дүгнэлтийг хурааж эхлэх юм байна.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top