Өнөөдөр УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн тойргийнхоо иргэддээ гишүүнд олгодог багцаасаа санхүүжүүлээд хөнгөлөлттэй үнээр газар тариалан, хадлангийн хэрэгцээний тракторуудыг эздэд нь гардуулж өгсөн юм. Тэрээр өнгөрсөн жилээс эхлэн гишүүнийхээ багцаас тодорхой хэмжээгээр санхүүжүүлээд иргэдэд хөнгөлөлттэй үнээр трактор олгож эхэлсэн юм.
Түүнийх нь үргэлжлэл болох нийт 30 гаруй тракторын 17 нь иргэдийн гарт очлоо. Ингэхдээ зүгээр жирийн иргэдэд шууд олгосонгүй. Хөвсгөл аймгийн нийт малчин, тариаланч иргэд өөр хоорондоо бүлэг, нөхөрлөл, хоршоолол байгуулан түүнийхээ дагуу хамтран хадлан тэжээл ургацаа хурааж авдаг болоод байгаа гэнэ.
УИХ-ын гишүүний багцаас олгогдож байгаа тус тракторуудын зах зээлийн нийт үнэ 6 сая төгрөг бол түүний дөрвөн саяыг нь УИХ-ын гишүүний багцаас гаргаж үлдсэн хоёр сая төгрөгийг нь бүлэг байгуулсан малчид, тариаланчид таван жилийн хугацаанд төлж барагдуулах юм байна.
Энэхүү тракторууд нь улсын хэмжээнд малчид, тариаланчидад хөнгөлөлттэй үнээр олгоод байгаа тракторуудаас өөр шугамаар орж ирж байгаа бөгөөд үнийн хувьд ч илүү үнэтэй, нэмэлт тоног төхөөрөмжтэй болохыг тус ажлыг зохион байгуулагчид дурьдаж байв.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )