МАХН-ын гүйцэтгэх товчоо хуралдаж генсекээ тодруулна гэнэ. Тус намын хуучин нарийн бичгийн дарга Н.Удвал УИХ-ын гишүүн болсноос гадна Эрүүл мэндийн сайдын алба хаших болсон тул өргөдлөө гаргаж, генсекийн ажлаа өгсөн бөгөөд оронд нь тавих хүний асуудал мөн л хэрүүл тариад амжжээ.
МАХН-ын залуучуудын зүгээс Э.Эрдэнэжамъян хуульчийг зүтгүүлж буй бол ахмадууд нь Г.Бямбасүрэнг дэмжиж байгаа талаарх сураг ажиг дуулдлаа. Эх сурвалжийн мэдээлснээр энэ албан тушаалд очих магадлалтай хүн бол Байгаль орчны сайд асан Г.Шийлэгдамба гэдэг нь тодорхой болоод байгаа сурагтай байсан бол тэрээр дөнгөж сая МАХН-ын генсекийн үүрэг гүйцэтгэгч боллоо.
Ингэснээр МАХН гэдэг айл дан ганц даргын асуудлыг эс тооцвол удирдлага бүтцийн асуудлаа нэг мөр болгох аж.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )