Дэд сайдуудын нэрс эхнээсээ тодорч байна

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 06

 

Энэ сарын наймны өдөр Засгийн газрын хуралдаан болох гэж байна. Хуралдаанаар дэд сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэх юм. МАХН-аас Хууль зүйн дэд сайдад Эрдэнэжамъян, Эдийн засгийн хөгжлийн дэд сайдад О.Чулуунбат, Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайдаар Б.Тулга нарын нэрсийг явуулжээ.

Харин АН-аас Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Д.Ганхуяг, Бельги улсад элчин сайд байсан А.Баттөр, МоАХ-ны нарийн бичгийн дарга Г.Байгальмаа, Төв аймгийн АН-ын дарга Д.Доржпүрэв, Баян-Өлгий аймгийн АН-ын дарга Х.Ержан, Ардчилсан залуучуудын холбооны дарга Ж.Амарсанаа, “Гангар” компанийн захирал Б.Пүрэвээ, “Комацу” компанийн захирал Э.Тамир, АН-ын нарийн бичгийн дарга Б.Ургамалцэцэг, ҮЗХ-ны гишүүн Туваан, ТӨХ-ны дэд дарга О.Эрдэнэбулган нарыг сайд болгох бөгөөд хэн нь аль яамны дэд сайд болох нь одоогоор тодорхойгүй байна.

МАН-аас шинэчлэлийн Засгийн газрын бүрэлдэхүүнд багтахгүй, ИЗНН, МҮАН-аас сайдад хэний нэрийг оруулсан нь одоогоор тодорхойгүй байна.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top