Өнөөдөр УИХ дахь МАН-ын гишүүд ээлжит бус хуралдаан хийжээ. Хуралдаанаар бүлгийн хоёр дэд дарга сонгосон гэсэн мэдээллийг зарим эх сурвалжууд мэдээлээд байгаа юм.
Эх сурвалжуудын мэдээлсэнээр МАН-ын бүлгийн дэд даргаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, С.Бямбацогт нарыг сонгосон байна. УИХ дахь МАН-ын гишүүдийн ахлагчаар Н.Энхболд томилогдсон бөгөөд бүлэгтэй эсэх маргаан үргэлжилсээр байсан учраас дэд даргаа сонгож амжаагүй байсан юм.
Бүлэг байгуулах эсэх нь тодорхой бус ч сонгогчийн 40 хувийн авсан хүчтэй цөөнх бүлгийн дарга, дэд даргаа сонгох нь зүйн хэрэг гэж үзээд байгаа бололтой.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )