Засгийн газрын ээлжит бус хуралдаан болно

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 06

 

Тун удахгүй Засгийн газрын ээлжит бус хуралдаан болох гэж байна. Хуралдаанаар Сангийн сайд Ч.Улааны оруулж ирж буй Онцгой албан татварт өөрчлөлт оруулах асуудлаар хэлэлцэх юм. Сангийн сайд тамхины онцгой албан татварыг хоёр дахин, архины албан татварыг 50 хувиар нэмэх бодолтой байгаагаа байнгын хорооны хуралдаан дээр хэлж байсан. Эх сурвалжуудын хэлж байгаагаар ээлжит бус уг хуралдаанаар дэд сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэх ажээ. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top