Өнөөдөр МАХН-ын гүйцэтгэх товчооны хурал боллоо. Хамтарсан Засгийн газраас өгсөн гурван яамны дэд сайдуудын нэрсийг тус намынхан тодруулжээ. Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд О.Чулуунбат, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны дэд сайд Б.Тулга, Хууль зүйн яамны дэд сайдад Э.Эрдэнэжамяан нарын нэрсийг баталсан бол намын Ерөнхий генсекийн үүрэг гүйцэтгэгчээр Г.Шийлэгдамбыг томилсон байна. Харин тус намаас дэд сайдад нэр нь яригдаж байсан хүмүүс буюу Э.Батшугар, Ч.Чимидсүрэн, У.Оюунцэцэг, Б.Дашдондог нарын мэргэжлийн салбар байгаагүй учир өөрсдийн саналаар нэрээ татан авчээ.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )