Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Цагаатгалын комиссын гишүүн П.Цагаан хэлмэгдэгсдийн төлөөлөгчдийг албан тасалгаандаа хүлээн авч уулзлаа. Тэрбээр уулзалтын эхэнд “Жил бүрийн 10-ны өдөр хэлмэгдэгсдийн өдрийг тэмдэглэдэг билээ. Монгол улс нэгэн үе сэргэн мандаж байсан ч хар дарсан зүүд шиг он жилүүдийг үдсэн. 1930-аад онд төр иргэдийнхээ эсрэг гэмт хэрэг хийсэн. Харин 1990 оноос цагаатгах ажлыг эхлүүлж, 1996 онд албан ёсоор уучлалт гуйсан байгаа. Үүний дараанаас хэлмэгдэгсдийн ар гэрт мөнгөн тэтгэмж гардуулах болсон. Та бүхний амссан гашуун хувь заяаг төсөөлөхөд бэрх байсан гэдгийг онцлох нь зүйтэй болов уу” гэсэн юм.
Өнгөрсөн хугацаанд Цагаатгалын комисс 31,000 гаруй хүнийг цагаатгасан байна. Өнөөдрийн байдлаар 6000 гаруй хүний хэргийг шалгаж байгаа гэнэ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )