Чуулган эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 07

 

УИХ-ын нэгдсэн чуулган эхлэх ёстой цагаасаа 30 минутаар хоцорч эхлэв. Ээлжит бус чуулганд 71 гишүүн ирэх ёстойгоос 40 гишүүн ирсэн бөгөөд ирц 56,3 хувьтай байна. Одоогийн байдлаар гишүүд нэмэгдэн ирсээр байна.  

Чуулганы эхэнд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан Байнгын хорооноос оруулах хуулийн төслийг хэлэлцэв. Улмаар гишүүд Ерөнхийлөгчийн тавьсан хориг болох Шүүхийн Ерөнхий зөвлөлийг дэмжсэн юм.

Үүний дараагаар Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Шүүгчийн орон тоо тогтоох тухай, Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцүүлгийн үеэр асуулт асуух гишүүн байгаагүй тул шууд санал хураалаа. Санал хураалтад 54 гишүүн оролцсоноос 41 нь буюу 75,9 хувь нь хүлээн зөвшөөрч Өмнөговь аймгийн Ханбогд суманд сум дундын шүүх байгуулахаар боллоо.

Улмаар Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв. Хэлэлцүүлгээр асуулт асуух гишүүн байсангүй. Улмаар саналын зөрүүтэй заалтууд дээр санал хураасан. Харин гишүүд үүнийг дэмжээгүйн улмаас хоёр дахь хэлэлцүүлэгт оруулах гэж байна.

Яг одоо чуулганаар 2012 оны төсвийн тодотголын талаар хэлэлцэж байна. Бид чуулганы хуралдааны мэдээг шуурхай хүргэх болно.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top