ОУХМ гавьяат тамирчин Ц.Шаравжамц улс төрд хүчээ үзнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 07

ОУХМ гавьяат тамирчин Ц.Шаравжамц төрийн албанаас татгалзаж, улс төрд эргэлт буцалтгүй орж байгаагаа мэдэгдлээ. Тэрээр Монгол ардын намыг аварч, цэвэр улс төрийн тэргүүлэх хүчин болгохын төлөө ажиллах гэнэ.   

Түүний үзэж байгаагаар УИХ-д ялагдсан ялагдал нь намын дотоод хагаралдаантай холбоотой аж. Тэрээр хэлэхдээ “Би Чингэлтэй дүүргийн спорт хорооны даргаар ажиллаж байсан. Манай улсад төрийн албан хаагч улс төрийн аль нэг намын үзэл баримтлалыг дэмжих эрх нь хязгаарлагдмал байдаг юм байна. Харин би иргэний эрхээ эдлэхийг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг хүссэн учраас улс төрд орж байгаа юм. Би анх 1999 онд хуучин МАХН-д гишүүнээр элсэн орж байсан. Нам хоёр хуваагдсанаас хойш МАН-д хүчин зүтгэх болсон. Ийм үед бид ялалт байгуулж чадахгүй. Энэ удаагийн сонгуульд ялагдсаны хариуцлагыг одоо байгаа удирдлагууд хүлээх ёстой” гэлээ.

Тэрээр өөрийн үзэл бодлоо, улс төрд нээлттэй хуваалцах хүсэлтэй байгаа бөгөөд өөртэй нь нэгдэж өөрийн үзэл бодлыг дэмжиж байгаа залуустай хамтран ажиллахаа хэлж байв. Түүнчлэн орон нутгийн сонгуульд өрсөлдөх юм байна.

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top