УИХ-ын дарга З.Энхболд парламентын Спикерүүдэд хариу мэндчилгээ илгээв

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 07

Улсын Их Хурлын гишүүн Зандаахүүгийн Энхболдыг Монгол Улсын Их Хурлын даргаар сонгогдсонд нь баяр хүргэж Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн маршал хатагтай Ева Копач, Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга хатагтай Мирослава Немцова, Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин, Бүгд Найрамдах Казакстан Улсын Парламентын Мажилисийн дарга Нурлан Ныгматулин нар мэндчилгээ ирүүллээ.

              Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор хууль тогтоох дээд байгууллагуудын хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахад таатай байгаагаа парламентын Спикерүүд баярын мэндчилгээндээ илэрхийлээд Монгол Улсын Их Хурлын даргад ажлын амжилт хүссэн байна.

               Улсын Их Хурлын дарга З.Энхболд дээрх орнуудын Парламентын тэргүүн нарт хариу мэндчилгээ илгээж, хоёр орны болон ард түмнүүдийн эртний уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор хууль тогтоох дээд байгууллагуудын хамтын ажиллагааг цаашид улам идэвхжүүлэн хөгжүүлэхэд хамтран ажиллахад баяртай байх болно гэдгээ илэрхийллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top